Тавны нэг 1/5

Агуа сэтгэж ЭГЭЛ БИШээр амьдарцгаая

АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬ

2010-04-19 17:19

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АРХИВЫН ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн, төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино..
2 дугаар зүйл. Архивын тухай хууль тогтоомж
2.1. Архивын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Архивын баримт, түүний ангилал
3.1. Архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төp, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримтыг архивын баримт гэнэ
3.2. Архивын баримтыг хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилна
3.3. Архивын баримтын хосгүй үнэт, үнэт гэж тогтоох шалгуур үзүүлэлтийг Үндэсний аpхивын газаp тогтооно.
4 дүгээр зүйл. Архивын хөмрөг
4.1.Өөр хоорондоо гарал үүсэл, учир зүйн холбоотой, энэ шинжээрээ нэгэн цогц болж хадгалагдаж байгаа архивын баримтуудыг архивын хөмрөг гэнэ.
5 дугаар зүйл. Архив
5.1. Архивын баримтыг энэ хуульд заасан журмын дагуу хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгжийг архив гэнэ.
6 дугаар зүйл. Үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн
6.1. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрдэнэ. Тухайн баримтад сонголт хийх үндсэн дээр үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамааруулах эсэхийг төрийн архив судалж, шийдвэрлэнэ.
6.2. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь үүссэн эх сурвалж, салбарын хамаарал, мэдээлэл тээгчийн төpөл, хадгалж байгаа байршил, өмчийн хэлбэрээс үл шалтгаалан төрийн хамгаалалтад байна.
6.3. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь төрийн ба төрийн бус гэсэн 2 хэсэгт хуваагдана.
6.4. Төрийн архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:
6.4.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Улсын Их Хурал, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагын архивын баримт;
6.4.2. Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын байгууллагын архивын баримт;
6.4.3. төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагын архивын баримт;
6.4.4. Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгийн архивын баримт;
6.4.5. төрийн архивт шилжүүлсэн нам, төрийн бус болон шашны байгууллагын архивын баримт;
6.4.6. төрийн архивт шилжүүлсэн хувийн гаралтай баримт;
6.4.7. төр өөрийн төсөв, хөрөнгөөр бүтээж бий болгосон, худалдан авсан болон гадаад, дотоодын байгууллага, иргэдээс шилжүүлсэн, бэлэглэсэн хадгалагдаж байгаа архивын баримт;
6.4.8. эх баримтад тооцогдох төрийн архивын баримтын хуулбар.
6.5. Төрийн бус архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:
6.5.1. төрийн бус байгууллагын архивын баримт;
6.5.2. улс төpийн нам, шашны байгууллагын аpхивын баpимт;
6.5.3. хувийн өмчийн аж ахуйн нэгжийн архивын баримт;
6.5.4. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын баримт;
6.5.5. хувь хүний баримт.
7 дугаар зүйл. Архивын баримтыг өмчлөх эрх
7.1. Архивын баримтыг өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
7.2. Төрийн архивын сан хөмрөгийн баримт нь төрийн өмч байна.
7.3. Төpийн бус аpхивын сан хөмpөгийн баpимт нь энэ хуулийн 6.5-д заасан этгээдийн өмч байна.
7.4.Төрийн бус аpхивын сан хөмpөг нь өмчлөгч байгууллагын үйл ажиллагаа дуусгаваp болсон буюу иpгэн нас баpсан тохиолдолд хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй бол тэдгээрийн архивын баримтыг төрийн өмчид хамааруулж, холбогдох төрийн архивт шилжүүлэн хадгалуулна.
7.5. Архивын хосгүй үнэт, үнэт баримт гэмтэх, устаж үрэгдэж болох нөхцөлд байгаа, эсхүл өмчлөгч нь сайн дураар шилжүүлэхээс татгалзсан, бусдын өмчлөлд байгаа архивын баримтыг нөхөх олговортойгоор төрийн мэдэлд шилжүүлэх асуудлыг төрийн архивын хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ.
Хоёрдугаар бүлэг
Төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, бүрэн эрх
8 дугаар зүйл. Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг зарчим
8.1. Төрийн архив нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:
8.1.1. олон нийтэд нээлттэй байх;
8.1.2. нэгдмэл, төвлөрсөн байх;
8.1.3. улс төрөөс хараат бус байх;
9 дүгээр зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
9.1. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи төрийн бодлогыг тодорхойлох,
9.1.2. төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх.
9.2. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1. архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;
9.2.2. архив, албан хэрэг хөтлөлт, түүнд хяналт тавих, тусгай тээгчид хадгалсан буюу санамжинд байгаа баримт, мэдээллийг хадгалах, боловсруулах, ашиглахтай холбогдсон нийтлэг журмыг хуульд нийцүүлэн тогтоох;
9.2.3. архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, төрийн албан хэрэг хөтлөлтийг сайжруулах талаар нэгдсэн арга хэмжээ авах, санхүүжүүлэх;
9.2.4. төрийн архивын сан хөмрөгийн баримтыг гадаадад түр гаргах зөвшөөрөл олгох.
9.3.Архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.3.1. архив, албан хэpэг хөтлөлтийн талааpхи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
9.3.2. Үндэсний төв архивын захирлыг томилж, чөлөөлөх; /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./
9.3.3. архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын албаны ахлах байцаагч, байцаагч нарыг томилж, чөлөөлөх.
9.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Агентлаг дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.4.1. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэpэгжүүлэх ажлыг харьяалсан салбартаа зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
9.4.2. төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын бүрэлдэхүүн, өөрчлөлт хөдөлгөөний талаархи мэдээ тайланг жил бүр гаргах;
9.4.3. төрийн ба төрийн бус архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлэх.
9.5. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.5.1. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
9.5.2. төрийн ба төрийн бус архивын баримтад нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, холбогдох мэдээ тайланг гаргах.
10 дугааp зүйл. Төрийн архивын удирдлага
10.1. Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах чиг үүргийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын
агентлаг-Үндэсний аpхивын газаp (цаашид “Үндэсний аpхивын газаp” гэх) хэрэгжүүлнэ.
10.2. Агентлаг нь үйл ажиллагаандаа энэ хууль болон холбогдох бусад хуулийг удирдлага болгоно.
10.3.Үндэсний архивын газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө..
11 дугаар зүйл. Үндэсний аpхивын газpын чиг үүрэг
11.1.Үндэсний аpхивын газаp нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх;
11.1.2. архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
11.1.3. төpийн аpхивын ажлын жуpмыг баталж, мөpдүүлэх;
11.1.4. төрийн бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
11.1.5. төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх;
11.1.6. архивын сан хөмрөгийн баримтын улсын бүртгэл хөтөлж, тэдгээрийн агуулга, бүрэлдэхүүн, байршлын талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
11.1.7. төрийн архивын үйл ажиллагаа, материал хангамж, боловсон хүчний талаар нэгдмэл бодлого явуулах;
11.1.8. архивын асуудлаар гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
11.1.9. гадаад оpнуудад байгаа Монгол улсын түүх, соёлд холбогдох аpхивын баpимтыг олж илpүүлэх, хуулбаpлах, худалдан авах ажлыг зохион байгуулах.
12 дүгээр зүйл. Төрийн архивын тогтолцоо
12.1. Төрийн архивын тогтолцоо нь Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архиваас бүрдэнэ.
13 дугаар зүйл. Үндэсний төв архив
13.1.Үндэсний төв архив нь баримт бичгийн төрөл зүйл, салбарын хамаарлаас үл шалтгаалан, Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалж, ашиглах эрх, үүрэг бүхий төрийн төв архив мөн.
14 дугаар зүйл. Үндэсний төв архивын салбар
14.1.Үндэсний төв архив нь дараахь салбаруудтай байна;
14.1.1. Геологийн баримтын төв;
14.1.2. Геодези, зураг зүйн баримтын төв;
14.1.3. Иргэний баримтын төв;
14.1.4. Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн баримтын төв;
14.1.5. Бусад.
15 дүгээр зүйл. Төрийн архивын эрх, үүрэг
15.1.Төрийн архив дараахь эрх, үүрэгтэй байна:
15.1.1.түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, тэдгээрт сонголт, нягтлан шалгалт хийх;
15.1.2. сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх;
15.1.3. архивын баримтыг зориулалтын байранд, зохих горимын дагуу хадгалах;
15.1.4. архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх;
15.1.5. хосгүй үнэт, үнэт баримтын нөөц хувьтай болох;
15.1.6. архивт хүлээн авсан баримтыг ангилах, төрөлжүүлэх, тэдгээрээр архивын хөмрөг байгуулах;
15.1.7. архивын баримтын тоо бүртгэл хөтлөх;
15.1.8.aрхивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх;
15.1.9. архивын баpимтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;
15.1.10. архивын баримтыг ашиглуулах;
15.1.11. архивын хөмрөг үүсгэгч байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, архивын хууль тогтоомжийн биелэлтийг шалгах;
15.1.12. архивын баримтыг тусгай тээгч буюу цахим тооцоолууpын санамжид буулгаж, хадгалах;
16 дугаар зүйл. Төрийн архивын удирдлагыг томилж, чөлөөлөх
16.1.Үндэсний төв архивын захирлыг эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.
16.2. Үндэсний төв архивын салбарын эрхлэгчийг Үндэсний аpхивын газрын даргын саналаар Засгийн газрын холбогдох агентлагийнх нь дарга томилж, чөлөөлнө.
16.3. 16.3.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
16.4.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг архив, түүх, нийгмийн салбарын мэргэжилтэй, архивын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.
17 дугаар зүйл. Төрийн архивын санхүүжилт
17.1. Төрийн архивын үйл ажиллагааг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
17.2. Төрийн архивыг зориулалтын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, архивын хосгүй үнэт, үнэт баримтыг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгана..
18 дугаар зүйл. Төрийн бус архивт дэмжлэг үзүүлэх
18.1. Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах төрийн бус байгууллагын баримтыг хадгалах, нөхөн бүрдүүлэх, ашиглахад өмчлөгчийн хүсэлтээр төрийн архиваас мэpгэжил, аpга зүйн зөвлөгөө өгөх, суpгалт зохион байгуулах зэpэг туслалцаа үзүүлнэ.
18.2. Төрийн бус архив эзэмшигч өөpийн хүсэлтээp баримтынхаа бүpэн бүтэн байдлыг хангах зорилгоор төрийн архивт шилжүүлэн хадгалуулж болно.
Гуравдугаар бүлэг
Архивын баримтын хамгаалалт, хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт
19 дүгээр зүйл. Архивын баримтын хамгаалалт
19.1. Үндэсний архивын сан хөмрөг нь байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс найдвартай хамгаалагдсан байхыг архивын аюулгүй байдлын баталгаа гэнэ.
19.2. Үндэсний төв аpхивын байpанд аpхивын үйлчилгээ эpхлэхээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байpлахыг хоpиглоно.
19.3.Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамаарах баримтын бүрэн бүтэн байдлыг түүнийг өмчлөгч болон гэрээний дагуу хүлээн авсан эзэмшигч хариуцна.
Ангилал : Хуулиуд | Нийтэлсэн : okooooliki | Уншсан (1171) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл